Вакцины туршилт нь амжилттай дууссан Модерна, Pfizer, BioNTech компаниуд өөрийн бүтээсэн вакциныг хэрэглэж болох зөвшөөрөл авахаар АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын байгууллага (FDA), Европын Эмийн Байгууллагад (EMA) хандан хүсэлтээ өгөөд байна.
Pfizer компани арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүсэлтээ гаргасан бол Модерна компани арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүсэлтээ гарган өгчээ.
Энэ сарын 17-ны өдөр хуралдахаар товлоод байгаа FDA-гийн харъяа Вакцин ба Биологийн гаралтай бусад бүтээгдэхүүний Зөвлөлдөх хорооны хурлаар эдгээр компанийн хүсэлтийг хэлэлцэх аж.