Их Британийн эрх баригчид зул сарын баяраар хату хөл хориогоо сулруулж магадгүй байна. Тухайлбал, Шотландад гурав хүртэлх тооны гэр бүл арванхоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд нэг дор цугларах боломжтой болжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Баярын үеэр хүмүүс нэг дор олноороо цугларах нь цар тахлын үед эрсдэлтэй ч гэр бүлүүд баяраа хамтдаа тэмдэглэх боломжийг тэдэнд олгох ёстой” гэжээ. Харин хот хоорондын тээврээр зорчих иргэд тасалбараа урьдчилан захиалах шаардлагатай гэж тус улсын Тээврийн сайд мэдэгджээ.