Дэлхийн хэмжээнд ковид-19 вакцины туршилт шинэ ахиц дэвшилд хүрсээр байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ “Вакцины хэрэглээ болон бусад туршилтаар үр дүнтэй болсон олон нийтийн эрүүл мэндийн арга барилаар энэхүү халдварыг дарах өдөр ойртож байна” гэж онцолжээ.
Түүнчлэн олон улсын хэмжээнд вакцины судалгааны амжилт нь маш чухал гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ судалж бүтээх хурд, шинжлэх ухааны салбарт шинэ стандарт тогтоож байна гэжээ.
ДЭМБ-ын удирдаж байгаа COVAX вакцины хөтөлбөрт 187 улс нэгдээд байна. Цаашид вакцин түгээх, худалдан авах хамтын ажиллагаанд улс орон бүрд боломжийн үнэ, тоо ширхэг, хугацаанд нь вакцинаар хангахыг баталгаажуулна гэж мэдээлжээ.