Япон улсад албан ёсны айлчлал хийсэн Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-г энэ сарын 25-нд тус улсын Ерөнхий сайд Суга Ёшихидэ Токио хотноо хүлээн авч уулзжээ.
УУлзалтын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Японы шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Ши Жиньпин дарга Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ тантай утсаар ярьж Хятад, Японы харилцааг хөгжүүлэх асуудлаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны тогтвортой шилжилтийг биелүүлэх, Хятад, Японы цаашдын харилцааны хөгжлийн зүг чигийг тодорхой болгосон юм гэжээ.
Олон жилийн хүчин чармайлтаар Хятад, Японы харилцаа зөв замдаа эргэн орж, хоёр тал энэхүү амаргүй байдлыг нандигнах болно. Цаашид Хятад улс Японы талтай шинэ эриний шаардлагад нийцсэн Хятад Японы харилцааг байгуулахад хүчин зүтгэж, энэхүү зорилтыг эрт нэгэн өдөр биелүүлж, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээн, 2022 онд тохиох Хятад, Япон найрамдалт харилцааг сэргээсний 50 жилийн ойг угтахад бах бэх үндэс суурь тавихыг хүсэж байна" гэжээ.
Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ "Хоёр улсын тогтвортой харилцааг хөгжүүлэх нь Япон Хятад хоёр орон тэрчлэн бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт ч чухал ач холбогдолтой, хоёр орны хамтын үүрэг хариуцлага юм. Японы шинэ засгийн газар хоёр улсын харилцааг чухалчлан үзэж, Хятадын талтай итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна. Японы тал Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Токиогийн олимп болон Бээжингийн өвлийн олимпын амжилттай зохиогдохыг дэмжиж, Япон Хятадын найрамдалт харилцаагаа сэргээсний 50 жилийн ойг хамтдаа угтах болно" гэжээ.
CCTV.COM