Энэ үеийн Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд багтдаг УДЭТ-ийн залуу жүжигчин Г.Отгонцэцэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Г.Отгонцэцэг хорин есөн настай. 1983 оны 3-р сарын дөрвөнд Улаанбаатар хотод төрсөн. Дээрээ олон эгчтэй, айлын одонгийн охин.
2. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд сурч байсан.
3. Жүжигчний гараагаа “Хувьсал” продакшнаас эхэлсэн. Тэрбээр анх “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр үзэгчдэд танил болсон юм.
4. Тэрбээр “Чамайгаа алдмааргүй байна”, “Зургаадугаар сар минь баяртай”, “Нэг л уучилъя”, “Би хүсэхгүй байна”, “Миний хайрыг хүлээ”, “Парисын Дарь Эхийн сүм”, “Хайрын домог”, “Диваажингийн хаалга”, “Дурлахыг хориглоно”, “Чи минийх”, “Мэлмий,” “Боолын гэрээ”, “Амьдралын амт”, “Орхидос 1", Орхидос 2” гэх зэрэг жүжиг, кинонд дүр бүтээсэн.
5. “Монголын сайхан бүсгүй” тэмцээний мөнгөн эрдэнийн өргөмжлөлтэй.
6. Монголд болдог загварын долоо хоногуудад идэвхитэй оролцдог. Жүжигчин бүсгүйг мэргэжлийн загвар өмсөгчөөс илүү алхаа, гишгээтэй гэж магтах нь бий.
7. УДЭТ-ийн ганц бие залуу жүжигчдийн нэг.
9. Ардын дуу сайхан дуулдаг. СУИС-ын 3-р курст байхдаа "Үзэсгэлэн гоо" хэмээх ардын дуу дуулж, бичлэг хийлгэж байжээ. Гэсэн ч дууны цомог гаргах төлөвлөгөөгүй байгаа.
10. “25-р суваг” телевизийн “Дуэт & дуэль” тэмцээнд амжилттай оролцож байсан.
11. Топ модель Д.Пүрэвсүрэнтэй нэг ангийн найзууд. Мөн ажлын гараагаа “Хувьсал” продакшнаас хамт эхэлсэн бөгөөд тухайн үед эсрэг дүрд тоглодог байсан тул тэднийг хоорондоо таарамжгүй байдаг гэх яриа гарч байсан.
12. 2011 оны наадмын өмнөхөн СТА болсон.
13. Түүний мөрөөдөл Холливуудын кинонд дүр бүтээх бөгөөд хэрэв боломж гарвал алдарт “Broadway” театрт мөнгө хайрлахгүй мюзикл үзэхийг хүсдэг аж.
14. “Парисын дарь эхийн сүм” жүжгийн гол дүр Исмеральдаагийн дүрд тоглосоноороо бахархдаг бол үзэгчид түүнийг “Орхидос” киноны хойд эхийн дүрд хамгийн сайн тоглосон гэж үздэг.
16. 2010 оны 12-р сард “Чингис” зочид буудалд болсон “Rhodia” брэндийн шоуны үеэр нүцгэлсэн нь олон хүний амыг ангайлгаад авав. Зарим нь түүнийг зоригтой гэж магтаж байсан бол ихэнхи нь үүнд шүүмжлэлтэй хандсан юм.
17. Жүжигчин Г.Отгонцэцэгийг нүүр болон хөхөндөө мэс хүргэсэн гэх мэдээлэл шар хэвлэлүүдээр цацагдаж байсан ч тэрбээр энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй билээ.
18. Тэрбээр гоо сайхан харагдахын тулд хоолны дэглэм барьдаггүй. Дуртай амттан, хүссэн хоолоо дуртай цагтаа иддэг.
19. Г.Отгонцэцэгийн нүцгэн зураг сайтуудаар тархсан байсан ч тэрбээр үүнд нэг ч удаа хэл ам хийж байгаагүй билээ.
21. Хэлэх дуртай үг: “Хаантай бол энгүүн харьц, харцтай бол эелдэг харьц”.
22. "Биеэ өөр хүнтэй соль гэвэл хэнтэй солих вэ?” гэсэн сонирхолтой асуултад “Антони Бандерас” гэж хариулжээ.
23. Хамгийн сүүлд мэргэжлийн ажлаа хийхийн хажуугаар брэнд хувцасны дэлгүүр нээхээр зэхэж байгаа тухай мэдээлэл гарчээ.
24. Тэрбээр ихэнхи эмэгтэйчүүдийн ярихыг хүсдэггүй хаалттай сэдвээр нээлттэй ярьж чаддаг цөөхөн олны танил бүсгүйчүүдийн нэг юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (20)