АНУ-ын Eрөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны Eрөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ он дуусахаас өмнө зарлах магадлалтай гэсэн мэдээлэл гарч эхэлжээ.
Учир нь, Трампын нэр хүнд дэмжигчдийнх нь дунд өндөр байгаа бөгөөд Бүгд найрамдах намын гишүүдийн 66 хувь нь түүнийг дахин нэр дэвшвэл дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр үнэхээр дахин өрсөлдвөл тус улсын улс төрийн түүхэнд ховор тохиолдол болох аж.
АНУ-ын Eрөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд албан тушаалаа өгснийхөө дараа улс төрөөс хөндийрөх нь түгээмэл байдаг бол Д.Трамп ухрах шинжгүй байна гэж тус улсын хэвлэлд мэдээлж байна.
Сэтгэгдэл (1)