ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангаас Спутник вакцины гуравдугаар шатны клиникийн туршилтын үр дүн 95 хувийн үзүүлэлтээр нотлогдсон хэмээн мэдэгдлээ.
Вакцины туршилтад ОХУ, Бeларусийн 40 мянга орчим иргэнийг хамруулсан ба эхний тунг хийснээс 42, хоёр дахь тунг хийснээс 21 хоногийн дараа 95 хувийн дархлаа тогтож байгаа аж. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангаас вакцины үнэ төлбөрийн талаарх мэдээлэлдээ бусад улсаас харьцангуй хямд гэдгийг онцолжээ. Тодруулбал, нэг тунг 10 ам доллараас хэтрүүлэхгүйгээр тооцож буйгаа мэдэгдсэн байна.
Тэгэхээр олон улсын иргэд нэг, хоёрдугаар тунг 20 ам доллараар, харин монголчууд нэгийг нь 28 мянга орчим нийт 56 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой болж байна. Энэ нь АНУ-ын Moderna болон Pfizer, Гeрманы BioNTech компанийн боловсруулсан вакцины үнээс 2-4 дахин хямд аж.
ОХУ эхний ээлжид бүх иргэнээ вакцинд үнэ төлбөргүйгээр хамруулахаар тооцсон ба ирэх 2021 оны нэгдүгээр сараас олон улсын зах зээлд 500 орчим сая тунг нийлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (12)