БНСУ-ын УОК-оос Ковид-19 цар тахлын тохиолдол Сөүл хот болон орон нутагт (энэ сарын 18-24-ны хугацаанд халдварын тоо тогтмол 271-390 орчмоор) эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан “Нийгмийн зай барих” хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргав.
Шийдвэрийн дагуу энэ сарын 24-ний 00.00 цагаас арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 24.00 цаг хүртэл 2 долоо хоногийн хугацаатай Сөүл хотод хорио цээрийн 2 дугаар шатлал, Жөнра муж, Гуанжу хотод 1.5 дугаар шатлалыг тогтоохоор болжээ.