БНХАУ-ын Бээжин, Шанхай хотын олон улсын нисэх онгоцны буудалд коронавирусний халдварын хэд хэдэн тохиолдол илэрсэн тул хэдэн зуун нислэгээ цуцалжээ. Тухайлбал, Шанхайн "Пудун" олон улсын нисэх буудал 436 нислэгээ цуцалсан бол Тяньжин хотын "Бинхай"нисэх онгоцны буудал 166 нислэгээ цуцлахаас аргагүйд хүрчээ.
Халдварын тохиолдол анх Пудун олон улсын онгоцны буудлын ачааны хэсгийн ажилтнаас илэрсэн байна. Мөн түүний эхнэр болон хамт ажилладаг хоёр хүнээс нь илэрчээ. Тиймээс сүүлийн 14 хоногт уг ажилтны явсан маршрутыг гарган ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ба ойрын болон дам хавьтлын 54 иргэнийг тусгаарлажээ.