Зүүн Өмнөх Азийн улсууд дунаас цар тахлын хүнд нөхцөлд эдийн ззасгийн уналт, доголдолгүйгээр тууштай өсөлттэй үзүүлэлт үзүүлж байгаа улсаар Вьетнам улс нэрлэгджээ.
Тухайлбал, 2020 оны гуравдугаар улирлын байдлаар тус улсын ДНБ-ий бодит өсөлт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар, экспортын хэмжээ 9.9 хувиар нэмэгджээ.
Ийнхүү тус улс Зүүн Өмнөд Азийн улс орнуудын ДНБ-ий хэмжээгээрээ Сингапур, Малайзын дараа дөрөвдүгээрт орж, Филиппин улсыг гүйцэн түрүүлэх хандлагатай байна гэж ОУВС тооцоолжээ.
Тус улсын амжилтын голлох шалтгаан нэгдүгээрт, ковид 19 цар тахлын дотоод тархалтыг бүрэн хяналтандаа байлгаж чадсан төдийгүй боомтуудаа сэргээж, худалданы урсгалаа нэмэгдүүлж, хөршүүдээсээ давамгай байдал үүсгэж чадсантай холбоотой хэмээн тайлбарласан байна.