БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Япон улсад айлчлахаар болсон.
Энэ удаагийн айлчлалаар Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, дараа нь Япон усын Ерөнхий сайдад бараалхана.
Талууд цар тахлын үед хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх асуудлаар ярилцах төлөвтэй байна.
Японы тал газар нутгийн маргаантай асуудлаар байр сууриа Хятадын талд илэрхийлж, санал солилцох эрмэлзэлтэй байгаа хэдий ч БНХАУ-ын даргын айлчлалын тов тогтоох сонирхол төдийлөн байхгүй талаар Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.