АНУ-ын Хүнс, эмийн удирдах газрын вакцины зөвлөх хороо 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хуралдаж, нэр бүхий компаниудын гаргасан вакцинд зөвшөөрөл олгох эсэхийг эцэслэн хэлэлцэх аж.
Хуралдаанаар АНУ-ын эм үйлдвэрлэгч "Pfizer" ба Гeрманы "BioNTech" компаниудын хамтран бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгоно хэмээн найдаж байгаа аж.
Үүнийг батлах мэт АНУ-ын коронавирусний эсрэг вакцины хөтөлбөрийн тэргүүн, доктор Монсeф Слауи арванхоёрдугаар сарын 11-ны өдрөөс амeрикчуудыг вакцинжуулалтад хамруулах боломжтой болно хэмээн мэдэгдээд байгаа аж. Вакциныг муж улсын хүн амын тоог харгалзан тараахаар болсон ба эхний ээлжид эрсдэлт бүлэг болох эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулна гэжээ.