Ковидын вакцин бүтээж буй АНУ-ын Pfizer болон Германы BioNTech компаниуд вакцинаа албан ёсоор бүртгүүлэхээр АНУ-ын Хүнс, Эмийн байгууллагад өргөдлөө гаргажээ.
Вакцин болон биологийн бүтэээгдэхүүний Зөвлөх хорооны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болох хуралдаанаар дээрх компанийн хүсэлтийг хэлэлцэхээр товложээ. Уг хороо нь нийгмийн эрүүл мэнд, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, хэрэглэгчид зэрэг олон талыг төлөөлсөн гишүүдээс бүрддэг.
Тус хорооны хурлаар вакцины туршилтын явц, туршилтын үр дүн, хүний эрүүл мэндэд үзүүлж болох сөрөг нөлөөлөл, вакциныг хэрэглэх заавар зэрэг олон талын асуудлыг хэлэлцэн вакциныг бүртгэн авах эсэх асуудлаар дүгнэлт гаргах аж.