Япон Улсын Засгийн газар Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг ирэх онд болох Токиогийн зуны олимпод урихаар төлөвлөж буй аж.
Энэ талаар Өмнөд Солонгосоос Японы парламентын холбооны тэргүүн, Өмнөд Солонгосын эрх баригч АН-ын гишүүн Ким Жин Пён мэдээлжээ.
Өмнөд Солонгосын эрх баригч АН-ын гишүүд Япон улсад гурав хоногийн айлчлал хийжээ. Тэд коронавирусний нөхцөл байдал болон ирэх жил болох Токиогийн зуны олимпийг амжилттай зохион байгуулахад спорт, соёлын харилцааг нэмэгдүүлэх, Умард Солонгосыг олимпийн наадамд хамруулах асуудлаар Японы талтай санал солилцжээ. Гэхдээ цар тахлын улмаас Умард Солонгос хилээ хагаад байгаа учраас одоогоор олимпод оролцох эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Сэтгэгдэл (1)