БНСУ вакцин үйлдвэрлэгч бхйгууллагуудаас вакцин худалдан авахаар ажиллаж байгаа талаар онцолжээ. Тодруулбал, бэлэн болж байгаа 10 гаруй вакцинаас тав нь л эмнэлзүйн туршилтын өгөгдөл болон бусад мэдээлэл нь нээлттэй байгаа юм байна.
Эдгээр вакцин үйлдвэрлэгч байгууллагуудаас худалдан авалт хийхээр хүчин чармайлт хийж байгаа талаар онцолсон байна. Үүнээс гадна АНУ-ын биотехнологийн Модерна компанийн боловсруулж байгаа вакцинаас худалдан авалт хийхээр хэлэлцээгээ аль хэдийн эхэлж эцсийн шатанд явж байгаа аж. Мөн үүнээс Их Братанид үйлдвэрлэж байгаа вакциныг гарсан даруйд дотоодод нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Түүнчлэн Германы вакцин үйлдвэрлэгч компанитай ч хамтран ажиллахаар холбогдоод эхэлсэн гэжээ.