Коронавирусний цар тахал дэлхийн 218 орон бүртгэгдээд байна. Япон улсад халдварын гурав дахь давалгаа эхэлж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Лхагва гарагт тус улсад 2200 гаруй шинэ тохиолдол нэмэгджээ.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байна. Халдвар өндөртэй бүсээр нийслэл Токио хот нэрлэгдэж байна.
Лхагва гарагт Токио хотод халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан Токиод халдвараас сэргийлэх сэрэмжлүүлгийн зэрэглэлийг хамгийн дээд түвшинд хүргэхээр болсон байна. Японы Засгийн газар дотоод хөд хөдөлгөөн, бизнесийг идэвхжүүлэх үүднээс гадуур хооллох, дэлгүүр худалдааны төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдэд урамшуулал олгох аяныг эхлүүлсэн. Үүний дараа халдварын тохиолдол нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.