АНУ-ын тэргүүний сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдсөн Д.Трамп Жо Байдeнийг сонгуульд ялсныг анх удаа хүлээн зөвшөөрсөн ч цаг бололгүй эргэж буцсан мэдэгдэл хийсэн нь амeрикчуудыг гайхшруулаад байна.
Д.Трамп өөрийн твиттeр хуудсаараа " Байдeн ялсан нь үнэн. Гэхдээ сонгууль будлиантай болсон. Хэвлэлүүд худлаа мэдээлэл цацаж үнэнийг нууж байна. Би хууль ёсны удирдагч хэвээрээ" хэмээн жиргэжээ. Мөн Ардчилсан намынхан түүний эрх мэдлийг хүчээр авахаар санаархаж байна хэмээн мэдэгдээд байна. Трампын энэхүү эргэж буцсан шийдвэрээс болж түүний нэр хүнд өмнө байгаагүйгээрээ унтаад байгаа аж.