Хонконгийн парламентын ардчиллыг дэмжигч 15 гишүүн өчигдөр бүрэн эрхээсээ татгалзжээ.
Тодруулбал, өнгөрөгч лхагва гарагт Хонконгийн Засаг захиргаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын тогтоолд үндэслэн орон нутгийн хууль тогтоох зөвлөлийн дөрвөн гишүүний эрхийг хассанд ийн эсэргүүцэн бүрэн эрхээсээ татгалзсан байна. Улмаар Хонконгийн парламентын 27 суудал эзгүйрээд байгаа бөгөөд үлдсэн суудал нь Бээжинг дэмжигчид аж.
Сэтгэгдэл (3)