Монгол Улсаас БНХАУ-д хандивласан хонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 ачааны тэрэг тус улсын хойд нутгийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотоос 12-ны өдөр хөдөлсөн байна.
Хандивын эхний хэсэг болох 12 мянган хонины махыг төв нутгийн Ху Бэй мужийн төв У Хань хотод 2-3 хоногт хүргэх төлөвтэй байна. Боловсруулсан хонины махыг “Монголоос хандивласан хонь” гэсэн шошго бүхий хайрцагнуудад савлажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн юм.Ийнхүү хандивласан хонины эхний хэсгийг 10 дугаар сарын 22-нд Эрээн хотод авчирч, тусгаарлан шалгаж, нядалсан байна. Энэ долоо хоногийн лхагва гарагийн байдлаар Монголоос 27100 хонийг Эрээн хотод авчирчээ.
CCTV.COM