Covid-19 өвчнөөс 90-ээс дээш хувь хамгаалах вакциныг гаргаж авчээ. АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтын урьдчилсан дүгнэлт гарсан байна. Вакцины эцсийн шатны туршилтыг сайн дурынхан дээр хийхэд 90-ээс дээш хувь хамгаалж байгаа нь тогтоогджээ.
Дээрх компаниуд энэ сарын сүүлээр вакциндаа АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа юм байна. Хэрэв зөвшөөрөл авбал энэ оны сүүл гэхэд 50 сая тун вакцин, 2021 оны сүүл гэхэд 1.3 тэрбум тунг нийлүүлэх боломжтой гэжээ.
Уг шинэ вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр тун хийх шаардлагатай аж. АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк улсуудад явуулсан туршилтын дүнгээс харвал хоёр дахь тунг хийснээс хойш долоо хоногийн дараа хүний биед 90 хувийн хамгаалалт тогтож байсан байна.