АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Дональд Трампын эхнэр Мелания Трамп ойрын хугацаанд нөхрөөсөө салахаар өргөдлөө бичих тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Түүнийг нөхрийнхөө бүрэн эрхийн хугацааг дуусгавар болохыг хүлээж байгаа гэх ба тэднийг “бизнесийн гэрлэлт”-ээр нийлсэн.
Цагаан ордонд тусдаа өрөөнп амьдарч байсан тухай Мелания Трампын найз хүүхэн Стефани Волкофф хэлсэн байна. Дональдтай 15 жил амьдарсан Мелания Цагаан ордноос хурдан явж, нөхрөөсөө салахын түүс болж буйг Трампын туслах мэдэгдсэн ажээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Меланиа Дональд Трампын тангараг өргөх ёслолоос хойш таван сарын дараа ирсэн нь тэдний гэрлэлтийн дараах хэлэлцээтэй холбоотой.
Ийм хэлэлцээ хийсэн нь тэдний хүү Бэррон өв хөрөнгөнөөс өөрийн хувийг өвлөх эрхтэй болох юм байна. Сэтгүүлчид Трампынхны харилцаа хөрснийг илтгэх олон шинж тэмдгийг онцолж ирсэн юм. Тухайлбал, Дональд эхнэрээ бороон дор орхин өөрөө шүхэртэй явж байсан удаатайгаас гадна нэгэн арга хэмжээний үеэр авсан дүрс бичлэгт Дональд эхнэрийнхээ гараас барих гэхэд тэргүүн хатагтай гарыг нь цохиж буй бичлэгийг ч цацсан нь бий. Дональд, Меланиа хоёр 2005 оны нэгдүгээр сард гэрлэж, нэг жилийн дараа хүүтэй болж байжээ.
Сэтгэгдэл (1)