Сонгуулийн саналд авах байрууд хаалгаа бариад 24 цаг өнгөрсөн ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч тодорсонгүй. 270 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах юм.
Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшигч Жой Байден Мичиган болон Висконсин муж улсад илүү санал авснаар ялалт байгуулахад улам ойртлоо. Тэрбээр Мичиганд 16, Висконсинд 10 төлөөлөгчийн санал авснаар нийт тоо 253 болсон юм.Харин өрсөлдөгч Д.Трамп 214 саналтай явж байна. Хэрэв Жой Байден Аризона болон Невадад илүүрхэж чадвал Ерөнхийлөгч болох нь тодорхой болох юм.
Дональд Трампын сонгуулийн штабынхан Мичиган, Пенсильвани, Жоржиа муж улсад санал тоолохыг зогсоохыг шаардаж, шүүхэд өргөдөл өгчээ. Энэхүү шаардлага эцэстээ жагсаал болон өргөжсөн бол саналыг хуудсыг үргэлжлүүлэн тоолохыг шаардсан буюу Жой Байденыг дэмжигчдын жагсаал Нью-Йорк хотод болж, цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн болжээ. Улмаар цагдаа нар зарим иргэнийг баривчилсан байна. Ж.Байденыг дэмжсэн “Санал бүрийг тоол” уриатай жагсаал Нью-Йоркт, Д.Трампыг дэмжсэн “Трамп ялсан” жагсаал Цагаан ордны орчим боллоо.