ОХУ-д коронавирусний халдварын тархалт өмнө байгаагүйгээр эрс нэмэгдэж, сүүлийн 24 цагт гэхэд л 20 мянга орчим хүн халдвар авсныг бүртгэжээ. Мөн өнгөрсөн мягмар гарагт 355 хүн нас барсан бол маргааш нь л 389 болж, өсчээ. Одоогоор ОХУ-ын 85 мужид шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Дэлхий нийтэд “Ковид-19” цар тахал гарснаас хойш ОХУ-д нийт 1.639.546 тохиолдлыг бүртгэж, 29.217 хүн нас бараад байна. Харин эдгэрсэн хүний тоо 1.266.931 болжээ.
ОХУ-д нөхцөл байдал өмнөхөөсөө улам дордож байгаа ч одоогоор хатуу чанга хорио дэглэм тогтоохыг хүсэхгүй байгаагаа Эрүүл мэндийн байгууллагаас нь мэдэгдэж, иргэдийг эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахын тулд амны хаалт зүүх, зайнаас харилцах, гараа сайтар угаах дадал тогтоохыг хүсч иржээ. Гэвч байдал сайжрахгүй байгаа тул Засгийн газартайгаа энэ асуудлаар нухацтай зөвшилцөж, тодорхой шийдвэрийг ойрын үед гаргахаа хэлсэн байна.