Дани улсын Засгийн газар 200 гаруй фермийн 17 сая орчим булгыг нядлах шийдвэр гаргажээ. Учир нь, коронавирусний мутацад орсон шинэ хувилбар булганаас хүнд халдсаныг тогтоосон тул ийм шийдвэр гаргахаас аргагүй байсны тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгдлээ. Мөн Дани улсын халдварт өвчин судлалын төвийн дэд захирал Каре Молбак ““Булга үржүүлэх ажлыг үргэлжлүүлэх нь үндэсний төдийгүй олон улсын хэмжээнд эрүүл мэндийн томоохон эрсдэл болоод байна” гэж мэдэгдсэн байна.
Дани улс булганы арьс нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм. Өнгөрсөн аравдугаар сард гэхэд л тус улсад нэг сая гаруй булгыг нядалсан нь мөн л коронавирусний халдвартай холбоотой байжээ. Испани улсад өнгөрсөн жил 100 мянга орчим булгыг, мөн АНУ-ын Юта мужийн фермүүдэд олон мянган булгыг ижил шалтгаанаар устгаж байв.