ЮНЕСКО-ийн Олон улсын зохицуулах зөвлөлийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хурал аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар боллоо.
Уг цахим хуралд 18 орны 25 газрыг ЮНЕСКО-д бүртгэх шийдвэр гаргасан байна. Харин манай улсаас Тосон хулстайн байгалийн нөөц газар багтлаа.
Ингэснээр ЮНЕСКО-Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн Монгол орны долоо дахь нь Тосон хулстайн байгалийн нөөц газар болж байгаа юм.
Сэтгэгдэл (1)