АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц сүүлийн 120 жилд байгаагүй өндөр гарлаа гэж “United States Election Project” судалгааны төслөөс мэдээлжээ.
Энэ тухай Флоридагийн их сургуулийн улс төр судлаач, профессор Майкл Макдоналд “Сонгуулийн санал хураалтад 160 сая гаруй сонгогч оролцож, ирц 66.9 хувьтай байгаа нь дээд амжилт юм.
Ялангуяа коронавирусний цар тахалтай холбоотой тогтоосон хязгаарлалтыг үр харгалзан сонгуулийн ирц ийнхүү өндөр байгаа нь гайхалтай” гэжээ.
Сонгуулийг зохион байгуулагчид урьдчилан болон шуудангаар санал хураасан нь “КОВИД-19”-ийн эрсдэлийг үл харгалзан сонгуулийн ирц өндөр гарахад нөлөөлсөн гэдгийг онцолжээ. Үүнээс өмнө 1900 оны сонгуулийн ирц 73.7 хувьд хүрсэн нь сүүлийн 120 жилийн хугацаан дахь үнэмлэхүй дээд амжилт юм байна.