НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы нэгдүгээр хорооны хуралдаанаар Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Манай улс уг тогтоолыг 1998 оноос эхлэн хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэн нийтийн зөвшилцлөөр батлуулж ирсэн.
Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай тогтоолыг дэмжиж, нийт 29 улс хамтран зохиогчоор оролцож байна