Коронавирусний хоёрдахь давалгаа эхэлж улс оронд өртсөөр буй. Франц, Герман, Испани, Энэтхэг, ОХУ өвчлөлөөрөө дээгүүрт яваа бол нас баралт ч их байгаа юм. Эдгээр улс хөл хорио тогтоон өвчлөлийг хумих гэж хичээж буй ч цар тахал нэмэгдсээр байгаа юм.
Тиймээс Франц, ХБНГУ цар тахалтай холбоотойгоор Зул сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Энэ баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвшөөрч, харин олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо . Мөн Испанийн эрүүл мэндийн сайд Салвадор Илла зул сарын баяраар аль болох хоорондын зайгаа барьж, цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар дагаж мөрдөхийг анхааруулсан байна.
Бизнесийн маш олон байгууллага тэр дундаа дэлгүүр, худалдаа үйлчилгээний газрууд зул сарын баяраар л борлуулалтаа нэмэгдүүлэх, худалдан авалтаа идэвхжүүлэх ид үе байдаг. Гэвч дээрх шийдвэрийн улмаас уналтад орохоор болоод байна.
Цаашлаад Их Британи улс Зул сарын баярыг тэмдэглэх үгүйгээ удахгүй шийдэн ард түмэндээ дуулгахаар болжээ. ДЭМБ өвчлөл идэвхтэй байсаар байгааг анхааруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам чангатгах хэрэгтэйг сануулсаар байна.