АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн явц эрчимтэй үргэлжилж дуусах шат руугаа орж байна. Тус улсын иргэд ихэд тэвчээртэйгээр доод тал нь хоёр, дээд тал нь 10 цаг дугаарлан саналаа өгч байгаа аж. Ерөнхийлөгчид өрсөлдөж буй Дональд Трамп, Жо Байден нарын саналын тоо ойролцоо яваа бөгөөд одоогийн байдлаар 38 мужийн дүн гарчээ.
Тодруулбал, Бүгд найрамдах намаас нэрийг нь дэвшүүлсэн экс Ерөнхийлөгч Дональд Трамп иргэдийн 48,6 хувийн буюу 59,2 сая хүний санал авсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 49,7 хувийн буюу 60,5 сая хүний санал аваад байгаа аж. Ердөө хэдхэн саналын зөрүүтэй үргэлжилж буй сонгуулийн явцыг дэлхийн олон улс орон анхааралтай ажиглаж байна.