АНУ-ыг ирэх дөрвөн жилд хэн удирдах вэ, одоогийн Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп уу, эсвэл дэд Ерөнхийлөгч асан, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден уу гэдгийг шийдэх бүх нийтийн сонгууль АНУ даяар өнөөдөр өрнөж байна. Энэ цаг мөчид АНУ-ын 59 дэх Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалтын үйл явцыг дэлхий даяараа анхааралтай ажиглан харж байгаа билээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд нэр дэвшигч ялахын тулд 50 мужийн 538 сонгуулийн төлөөлөгчийн саналаас хамгийн цөөндөө 270-ыг цуглуулах шаардлагатай. Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп түүнтэй өрсөлдөж буй Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нар сонгуулийн хамгийн эхний дүнгээр Нью-Хемпшир муж улсын жижиг хотод аль аль нь ялалт байгуулсан байна. Сүүлчийн мэдээгээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тойргуудын санал авах байруудын эхний тойргуудыг хааж, дүнгээ танилцуулж эхэллээ. Тодруулбал, Индиана мужийн саналаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ялсан тухай мэдээлж байгаа бол Жоржиа, Индиана, Кентаки, Өмнөд Каролина, Вермонт, Виржиниа зэрэг зүүн бүсийн мужуудад санал хураалт өндөрлөж, санал авах байруудыг мөн хаагаад байна. Харин Жоржиа мужид хоёр нэр дэвшигчид энэ тэнцүү өрсөлдөж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт муж мужаасаа хамаараад орон нутгийн цагаар 19:00 цагаас эхлэх бөгөөд хамгийн сүүлийн муж 01:00 цагт санал хураалтаа хаасан ч санал тоолж дуусах хугацаа хэдий хэр үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Монголын цагаар 09:00-д гэхэд л нийт саналын хуудсын 15 хувийг тоолсон бөгөөд Доналд Трамп Теннесси, Алабама, Миссисипи болон Оклахома мужид ялалт байгуулж, 55 электрод санал авчээ. Цагаан ордны өнөөгийн тэргүүн нийт 8.8 сая санал авчээ. Харин Жой Байден Иллинойс, Нью-Жерси, Мэрилэнд, Делавэр, Род Айланд, Коннектикут, Массачусетс мужид ялалт байгуулж, 85 электрод санал авч ялалт байгуулсан байна. Флорида мужид Доналд Трамп тэргүүлж байгаа бол Трампын хамгийн их дэмжлэг авна хэмээн найдаж байсан Техас мужид Жой Байден тэргүүлж байна.
АНУ-ын хэмжээнд одоогийн байдлаар 142-150 сая иргэн сонгуульд санал өгөөд байгаа аж. Үүнээс 98.7 сая хүн урьдчилсан байдлаар саналаа өгчээ Харин нийт саналын тоогоор нэр дэвшигчид ойролцоо өрсөлдөж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)