Дэлхийн хамгийн том цахим бооцоо хүлээн авагч “Betfair” компанийн нэгэн үйлчлүүлэгч АНУ-ын Ерөнхиийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг ялна гэж мөрийцөж, мөрийндөө нэг сая фунт стерлингийн бооцоо тавьжээ.
Энэ нь тус компанийн хувьд улстөрчийн ялалтад тавьсан хамгийн том бооцоо бөгөөд өмнөхөөс хоёр дахин их байжээ. 2016 онд “Betfair”-н үйлчлүүлэгч Дональд Трампыг сонгуульд ялна гэж мөрийцөн 555 мянган фунт стерлингийн бооцоо тавьж байсан удаатай аж.
Энэ удаагийн сонгуульд Ж.Байден ялбал “Betfair”-н үйлчлүүлэгч 1.54 сая фунт стерлингтэй болох юм.