Беларусийн нийслэл Минск хот дахь эсэргүүцлийн жагсаалыг дарах зорилгоор тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зарлигаар хуягт тээвэрлэгч, цэргийн зориулалттай автомашин нэвтрүүлжээ.
Беларусийн төв телевизийн мэдээлж буйгаар, цэргийн техник хэрэгслийг Минск хотын төв талбайг тойруулан байрлуулсан ба үүнийг Европын холбоо болон сөрөг хүчнийхэн ихээхэн шүүмжилж байгаа аж.
Өнгөрөгч наймдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал газар авч, цэргийн хүч хэрэглэх хүртлээ өндөр авсан нь энэ юм. Эрх баригч нам, одоогийн засгийн эрхэнд буй Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуулийн үр дүнг хүчин төгөлдөр гэж зарлаад буй.
Беларусийн ард түмэн ардчилсан, парламентат улсад амьдрахыг хүсэмжлэн ийнхүү жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)