АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжсэн сүүлчийн арга хэмжээнд Америкийн дуучин Лэди Гага, Жон Леженд нар оролцох юм байна.
Ж. Байден сонгуулийн өмнөх арга хэмжээгээ эхлүүлсэн газраа буюу Пенсильвани муж улсын Питтсбургт дуусгахыг зорьж байгаа аж.
Харин түүний гэргий Жилл сонгуулийн өмнөх сүүлийн өдөр Пенсильванийн гурван тойргоор явсныхаа дараа нөхөртэйгөө Питтсбургт болох арга хэмжээнд оролцох бөгөөд энэ үед дуучин Леди Гага мөн арга хэмжээнд оролцох аж.
Тэгвэл дуучин Жон Леженд АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрисыг оролцуулсан Филадельфид болох арга хэмжээний үеэр дуулахаар болжээ.