Туркийн баруун нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 47-д хүрч, бэртэж, гэмтсэн хүний тоо 800 давжээ.
Өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш Туркийн баруун нутагт 6,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, төв нь Измир мужийн Сеферихисар хотын ойролцоо Эгийн тэнгист байжээ. Газар хөдлөлт жижиг цунами үүсгэж, Сеферихисар хотын эргийн гудамжууд үерт авсан байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Грекийн арлуудад мэдэгдсэн бөгөөд тус улсын судлаачид газар хөдлөлтийн хүч нь 6,9 магнитуд байсан гэж тооцоолжээ.
Одоогоор Туркийн 5000 орчим аврагч нурангин дороос хүмүүсийг эрж хай, аврах ажиллагааг явуулж байгаа аж. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн оршин суугчдад эмгэнэл илэрхийлсэн байна.