АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНХАУ-д хэрхэн нөлөөлж болохыг судалжээ. АНУ-ын сонгогчдын дийлэнх нь Трампын засаглалын дараа Байден бүх зүйлийг буцаан хэвэнд нь оруулна хэмээн найдаж байгаа боловч хоёр улсын харилцааны тал дээр олонх нь эргэлзсэн байр суурьтай байгаа аж.
Хэдэн арван жилийн турш үргэлжилсэн найрсаг харилцаа төгсгөл болж байгаа учир цаашдын харилцааг сөргөлдөөнгүйгээр төсөөлөхөд бэрх хэдий ч Бээжингийн зүгээс энэ сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ боломж нээнэ хэмээн найдсаар байна.
Сүүлийн хэдэн сарын хувьд БНХАУ-ын мэргэжилтнүүд хоёр улсын харилцаа муудсанд Трампыг буруутгаж байсан билээ. Мөн Трампын хувьд Бээжин Байденыг дэмжиж байгаад итгэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм.
Байденыг дэмжиж байгаа хүмүүс түүнийг хоёр улсын хурцадмал харилцааг сэргээж, Барак Обама Ерөнхийлөгчийн үеийнхтэй адил болгоно хэмээн найдаж байгаа аж.