Дэлхий нийтэд коронавирусний халдвар эрчимтэй нэмэгдэж хоёр долоо хоногийн дотор 1 сая гаруй тохиолдол бүртгэгжээ. Халдварын нийт тохиолдол 45 сая давсан байна.
Коронавирусний хоёр дахь давалгаа Европын орнууд, Хойд болон Өмнөд Америкт эрчээ авсан хэвээр байна. Зарим судлаачдын зүгээс эдгээр орнуудад өмнөх давалгаанаас ч илүү хохирол учруулж болзошгүйг сэрэмжлүүлж эхэлжээ.
Тодруулбал, АНУ-д нэг хоногт 89.0 мянга, Энэтхэгт 49.2 мянган тохиолдол, хойд хөрш ОХУ-д нэг өдрийн дотор 17 гаруй мянган тохиолдол шинээр нэмэгджээ.