Хятадын Олон улсын импортын экспо ирэх сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо болно.
Одоогийн байдлаар бэлтгэл ажил явагдаж байна. Экспод дэлгэгдэх гадаад улс орны үнэт эдлэл ч Шанхайд хүргэгдэн ирсээр байгаа аж. Шанхай боомтын гаалийн хяналтын мэдээллээр энэ сарын 16-нд тухайн боомтоор Францын Парис хотоос Олон улсын импортын экспод оролцохоор ирсэн 88 карат /эрдэний чулууг үнэлэх хэмжүүр:0.2 граммтай тэнцэх хүндийн хэмжээ/-ын жинтэй нэгэн хар очир алмааз хил гаалийн хянан шалгалтын бүх бичиг материалаа бүрэлдүүлэн орж ирсэн бөгөөд экспод дэлгэгдэн Хятадын хэрэглэгчидтэй "уулзахад" бэлэн болжээ.
Уг хар алмааз нь 88 каратын жинтэй, 57 талтай аж.
Дундад зуунд Европ дахь Корлоффын гэр бүлийн үнэт эдлэл гэгдэж байсан ба тухайн гэр бүлийн нэрээр овоглогдож байжээ. Дэлхийн хамгийн шилдэг таван хар очир алмаазын нэгд багтдаг. Корлоффын гэр бүлд олон жил уламжлагдан хадгалагджээ. Энэ бүх хугацаанд маш цөөн удаа олон нийтэд дэлгэгдэж байсан. Үнийн дүн нь 37 сая ам.доллар юм байна.
CCTV.COM