БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2008-2013 оны хооронд хашиж байсан 78 настай И Мён Багд Үндэсний тагнуулын алба болон “Samsung Electronics” компаниас авлига авсан, “DAS” компанийн хөрөнгийг завшиж, татвараас зайлсхийсэн зэрэг 16 зүйл заалтаар ял тулгасан билээ.
Энэ хэрэгт нь анхан шатны шүүхээс түүнд 17 жилийн хорих ял, 13 тэрбум вон буюу 11 сая ам.долларын торгууль болон 5.7 тэрбум вон буюу таван сая ам.доллартой тэнцэх татварын өрийг барагдуулах шийдвэр гаргасныг Давж заалдах шатны шүүх хэвээр баталсан.
Харин БНСУ-ын Дээд шүүх ерөнхийлөгч асан И Мён Багд оногдуулсан доод шатны шүүхийн ялын шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн гэрийн хорионд байсан бөгөөд Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг хорих анги руу нь шилжүүлэх юм байна.