Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель нар улс орондоо дахин хөл хорио тогтоохыг үүрэг болголоо. Учир нь, Европт цар тахал эрчимтэй тархаж, хоёр дахь давалгаа эхэлснийг сануулж эхэлжээ.
улсад хөрш орнуудын нэгэн адил халдвар гэнэт асар хурдтай тархлаа” гэж Э.Макрон ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна. “Бид халдварын хоёрдахь давалгаа илүү хүнд, илүү аминд халтай гэдгийг мэдэж байгаа. Вирусний тархалтыг өмнө нь зогсоож чадсан. Харин одоо тогтооход хэцүү байгаа тул хөл хориог дахин тогтоох шаардлагатай гэж үзлээ” хэмээжээ.
Энэ дагуу иргэд нэн хэрэгцээтэй хүнс худалдан авах, эмнэлгийн тусламж хүсэх, өдөрт нэг хүртэлх цаг дасгал хийхээс бусад тохиолдолд гэртээ байх шаардлагатай. Мөн гэрээсээ ажиллах боломжгүй ажилтнуудад ажилдаа явахыг зөвшөөрнө. Харин сургуулиудыг хаахгүй гэжээ. Мөн гэрээсээ гарсан хүмүүс гадуур яваа шалтгаанаа тодорхойлсон баримт бичигтэй байх бөгөөд түүнийг нь цагдаа нар шалгах юм байна. Францад өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 36 мянга хол давжээ.
Германд А.Меркель болон бүс нутгийн удирдлагууд тохиролцсоны дагуу шөнийн цэнгээний газар, зоогийн газар, театрыг ирэх арваннэгдүгээр сарын 2-30-ны хооронд хаана. Сургуулиуд нээлттэй хэвээр байх бөгөөд дэлгүүрүүдийг хатуу хязгаарлалттайгаар үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрчээ. “Бид яг одоо шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо одоогоор тулгарсан сорилтыг даван туулж байгаа боловч халдвар асар хурдан тархаж байгаагаас үзэхэд ойрын хэдэн долоо хоногт эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байж магадгүй байна” гэж А.Меркель мэдэгджээ.