Сүүлийн үед вьетнам иргэдтэй холбоотой асуудал анхаарал татах болсон. Автомашин засварын газрын дийлэнхийг тус улсын иргэд ажиллуулдаг ба тэд зүй бус үйлдэл гарах нь элбэг. Тиймээс Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа вьетнам иргэдийн оршин суух визийн зөвшөөрөл, эрхэлж буй ажил гээд төлөвлөгөөт шалгалт хийжээ.
Шалгалтад 306 вьетнам иргэнийг хамруулсны 206 нь хөдөлмөр эрхлэх визээр амьдарч байсан бол хөрөнгө оруулагч нэрийдлээр орж ирсэн 45 иргэнийг онцгойлон шалгахад ноцтой зөрчил илэрчээ.
Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуульд "Хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 25 хувь буюу түүнээс гаргасан хувьцааг эзэмшдэг, 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгийг дангаар оруулсан байх ёстой" гэж заасан байдаг. Гэтэл эдгээр вьетнам иргэд оруулсан хөрөнгө оруулалт гэж байхгүй, өөрсдийн болон аж ахуйн нэр дээр эзэмшдэг хөрөнгө гэж байхгүй.
Бүртгэлтэй аж ахуйн нэгж байхгүй байжээ. Мөн нийгмийн болоод эрүүл мэндийн даатгал ер төлдөггүй байна.
Цаашлаад иргэдийн хуурамч нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг ч шалгалтаар илрүүлжээ. Хамгийн ноцтой нь, оршин суух визийн ангиллыг өөрчлөх замаар ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байсан аж.
Өөрөөр хэлбэл, вьетнам иргэд хөдөлмөр эрхлэх визээр хууль ном журмын дагуу Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан бол ГИХГ-ын тооцооллоор, тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байжээ.
Шалгалтаар энэ мэт ноцтой зөрчлүүд илрүүлсэн тул 45 вьетнам иргэний 32-ынх нь визийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Мөн 2004 оноос хойш буюу 16 жил Монгол Улсад бичиг баримтгүй, хууль бусаар амьдарсан хоёр иргэнийг илрүүлсэн байна.
Сэтгэгдэл (3)