АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр Эми Конни Барреттыг томилох саналыг Конгрессын Сенатын танхим нь баталсны дараа тэрбээр тангараг өргөжээ. Сонгууль болохоос долоон хоногийн өмнө болсон энэхүү томилгоо Цагаан ордны тэргүүний хувьд чухал ялалт боллоо хэмээн шинжээчид үзэж байна.
Насан туршдаа сонгогдсон есөн хүнээс бүрдсэн Дээд шүүхэд үзэл бодлын тэнцвэрт байдал нь АНУ-ын хамгийн чухал хууль тогтоомжийн талаар шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа аж. Эми Конни Барретт нь Ерөнхийлөгч Дональд Трампын томилсон, Дээд шүүхийн гурав дахь шүүгч юм. Тэрбээр өнгөрсөн сард нас нөгчсөн Рут Гинсургийн оронд томилогдсон нь энэ юм.