Калифорнид байгалийн түймэр хурдацтай тархаж байгаатай холбогдуулан эрх баригчид нь 100 мянга гаруй оршин суугчийг нүүхийн зөвлөсөн байна.
Гал түймэртэй тэмцэх газраас нь мэдээлснээр, Оринж тойрогт томоохон хоёр ч түймэр дэгджээ. Эхнийх нь 29,1, хоёр дахь нь 4,5 ам.км талбайг хамраад байгаа ба 700 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа аж. Хуурай цаг агаарын улмаас Калифорнид арав, арваннэгдүгээр сард түймэр байнга дэгддэг. Энэ жил тус муж улсад гарсан ой хээрийн түймэр 16600 ам км газар нутгийг хамарч, 10488 байшин, үйлдвэр болон барилга шатсанаас гадна 32 хүн амиа алдсан байна.