Японы Ямато хотод алхаж байхдаа гар утсаа оролдохыг хуулиар хориглосон байна. Энэхүү хоригийг хотын дарга Сатору Оки санаачилсан бөгөөд иргэд нь санаачилгыг нь дэмжжээ.
Энэхүү хориг нь иргэдэд алхангаа ухаалаг утсаа оролдох нь олон талын муу зуршлыг суулгадаг, буруу гэдгийг ойлгуулах зорилготой юм. Ингэснээр Ямато хот нь алхах зуураа дэлгэц ширтэхийг албан ёсоор хориглосон анхны хот боллоо.