Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда коронавирусээр халдварласан талаар тус улсын ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсоор мэдэгджээ. Өдгөө 48 настай А.Дуда нь өнгөрсөн баасан гаригт шинжилгээнд хамрагдах үеэр нь ковидоор өвчилсөн болохыг нь тогтоожээ.
Гэхдээ өвчний шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрсэн ба биеийн байдал нь дунд зэрэг гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.
А.Дуда энэ талаар “Биед минь халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээний дүн бүх зүйлийг тодорхой болголоо. Ирэх өдрүүдэд өөрийгөө тусгаарлаж, ажил үүргээ алсаас гүйцэтгэнэ” хэмээн твиттертээ жиргэжээ.
Тус улсад өнгөрсөн баасан гарагт гэхэд л 13 600 тохиолдлыг шинээр бүртгэж, энэ нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
У.Тэргэл