АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болно. Одоогийн байдлаар тус улсад 57 сая хүн урьдчилж саналаа өгсний нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болжээ.
Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт Флорида муж улсын Палм-Бич хотын Мар-а-Лаго өргөөнд очиж саналаа өгсөн байна.
Тэрбээр энэ тухайгаа “Би Трамп нэртэй залуугийн төлөө саналаа өглөө. Өөрийн биеэр очиж саналаа өгөх нь цахимаар өгснөөс илүү баталгаатай” гэжээ.
Харин түүний гол өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден цахимаар саналаа өгөхийг илүүд үзэж байгаа аж. Тэрбээр “Энэ үйлдэл нь бусдад халдвар тараах, халдвар авахаас сэргийлэх алхам юм” хэмээн тайлбарлажээ. Саналаа урьдчилж өгсөн иргэдийн 38,6 сая нь цахим шуудангаар, 17,5 сая хүн өөрийн биеэр очиж өгчээ.
У.Тэргэл