Царай муутай, жижигхэн нүдтэй, өндөр биш, майжиг жүжигчин Э.Ууганбаярын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жvжигчин Э.Ууганбаяр хоёр хөөрхөн хүүтэй. Тvvний эхнэрийг Уянга гэдэг. Жүжигчин залуу маань 2004 онд аав болж байсан.
2. Тэрбээр өөртэйгээ адил жvжигчин мэргэжилтэй эмэгтэйг ханиа болгосон . Тэд хvvхэд байхаасаа vерхэж байсан гэдэг. Энэ нь түүнийг аливаад түүштэй, үерхэлдээ үнэнчийг харуулж байгаа мэт.
3. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн.
4. Тэрбээр “Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал” гээд хэд, хэдэн дэлгэцийн бүтээлийн гол дүрийг бүтээсэн.
5. Саяхан СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан түүнийг жүжигчнээс илүү хөтлөгчийн карьер хөөж амжилтанд хүрсэн гэх хүмүүс ч байдаг.
6. Ууганаа реклам, зар сурталчилгаа, кино, элдэв янзын арга хэмжээ, баар саванд хүртэл шоу хөтлөх санал байнга хүлээж авдаг гэнэ.
7. Эхэнх кинондоо ихэвчлэн охид, бүсгүйчүүдийг араасаа гүйлгэсэн гол дүрд тоглодог ч амьдрал дээрх бодит Ууганбаяр тийм ч царайлаг эр биш аж. Ямар сайндаа л продюсер нь түүнийг хүүхнүүдийн эрлэг, бүсгүйчүүдийг хуйлруулдаг дүрд тоглуулчихаад дараа нь “Ямар сонин юм. Чи тийм царайлаг биш. Жижигхэн нүдтэй, өндөр биш, майжиг” гээд шүүмжилдэг сурагтай. Ямартаа ч Ууганаа “Эрчүүд сармагчинаас бага зэрэг царайлаг байхад болно” гэдэгтэй санал нийлдэгээ өөрөө хэлсэн шүү.
8.Хэдийгээр Ууганаа хэд хэдэн кинонд тоглосон ч хvмvvст төдийлөн танигдаагvй байсан. Харин “Ододтой бүжиглэе” шоунд орсны дараа кинонд тоглох урилга нэлээд ирсэн гэдэг.
9. Нэгэн үе "Хувьсал" продакшны гол дүр төрх нь болж явсан жүжигчин Ууганаа ёстой л азтай эр бололтой. Тэрбээр топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг нартай оюутны ширээнээс их урлагийн тайзнаа хамтдаа гарч, авьяас билгээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн шигээ үг яриа, үйл хөдлөлөөрөө бүсгүйчүүдийг ч байлдан дагуулдаг аж.
10. Жүжигчин Ууганаа дуучин Ч.Ануг магтах үгээ олж ядан “Чамд бүсгүй хүний бүх сайхан шинж цогцолжээ” гэж магтсан нь нэг хэсэгтээ л сенсаац болж байсан.
11. Тэрбээр нэгэн удаа “Одоо бол би онгирно шүү. Телевизийн шоу хэсч, реалити шоу хөтөлж, олон байгууллагатай хамтарч ажилласнаараа би хэнийг ч дагуулахгүй” хэмээн ярьж, өөрийгөө үнэтэй жүжигчин хэмээн цоллох болсон гэнэ шүү.
12. Эхнэрийнхээ тухай: Намайг өдөр шөнөгүй явж байхад хоолоо хийгээд, хувцас цэвэрхэн бэлэн байлгаж байдаг. Кинонд тоглоход зөвлөнө.
13. Тэрбээр урьд нь тоглож байсан хэв маягийн дүрээс зугтдаг. Аль болох давтахгүйг хичээдэг нэгэн. Гэсэн ч бүх зүйл нь санаснаар нь болохгүй хааяа төстэй дүр бүтээх шаардлага гардаг гэнэ шүү.
14. Хэд хэдэн кинонд хүүхэмсэг эрийн дүрд тоглосон жүжигчин Э.Ууганбаяр угтаан бол хүүхэмсэг залуугийн дүрд тоглохоос аль болох зугатдаг гэнэ.
15. Жүжигчин Ууганаагийн тоглосон Үндэсний телевизийн бүтээл “Амьдралд тавтай морил” кинонд Ганаагийн дүр нь охид эмэгтэйчүүдийн сэтгэлд яв, цав нийцдэг юм билээ.
16. Хэдий хүүхнүүдийн эрлэг байсан ч гэнэт өнөөх нь ажиллахаа больж, хэрхэн бүтэлгүйтэж байгааг чадварлаг үзүүлэх аж.
17. “Валентинаас ирсэн захидал”: Жүжигчин Ууганаагийн эротик дүр төрхийг энэ киноноос харж болно.
18. Тиймдээ ч залуу жүжигчин Э.Ууганбаяр “Валентинаас ирсэн захидал” кинонд нэлээд өндөр үнээр тоглосон аж. Дам сургаар бол тэрбээр Монголд анх удаа хамгийн өндөр үнээр кинонд тоглож байгаа жүжигчин болсон гэнэ.
19. “Валентины захидал” уран сайхны кинонд хамтарч тоглох жүжигчнээ хайж, олон проб авч байсан. Түүнтэй хамтран тоглох эмэгтэй нэлээдгүй шалгуурыг давдаг шүү.
20. Жүжигчин залуу маань яг энэ түвшинээрээ өндөр хөгжилтэй аль нэг оронд жүжигчин байсан бол баяжиж дуусах байсан хэмээн ярьжээ. Гэхдээ тэрээр энэ мэргэжилдээ хайртай, олж байгаа орлого нь түүний мэргэжлийн давуу тал гэж боддог байна.
21. Жүжигчин Э.Ууганбаярыг чадвар, чансаагаа харуулж яваа шинэ цагийн “Нийслэл хүү” хэмээн үзэгч олон үнэлдэг.
22.Сүүлийн үед Монгол кино урлагт авьяас чадвараараа ялгарч байгаа жүжигчин Э.Ууганбаяр үл танигдах нэгэн эмэгтэйтэй учиргүй дотно байж папарацуудын дуранд өртөж байсан. Энэ нь түүний өнөөх үнэнч, тууштай байдалд багахан хар толбо болсон байж ч магадгүй юм.
23. “Хувьсал” продакшнаар овоглодог залуу жүжигчин Э.Ууганбаяр маань одоо "Х Түц" продакшинд харъяалагдаад байгаа юм уу чөлөөт уран бүтээлч болсон уу. Ямартай ч тодорхойгүй байгаа билээ.
24. Гэгээн хайрын баяраар олон залуус, хосуудыг баярлуулан үдэшлэг, шоуг хөтлөөд завгүй явдаг шинэхэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Ууганбаяр энэхүү ажлаасаа “чөлөө” авсан юм. Учир нь тэрбээр Валентины баярыг зөвхөн эхнэртээ зориулах тул хөтлөгч хийхгүй гэдгээ "Валентины захидал” романтик, инээдмийн киноны нээлт дээр дуулгасан юм.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (10)