БНХАУ-ын дарга Си Жинпинь авто тээврийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллэж байна.
Хуульд тусгаснаар, тухайн иргэн 70 нас хүрсэн бол жолооны үндсэн шалгалтаас гадна тусгай үзүүлэлтээр тэнцсэн байх шаардлагыг тавьжээ. Тухайлбал, биеийн байдлаас гадна сэтгэхүйн онцлог, жолоо барихад аюулгүй эсэхийг баталгаажуулах ой санамжийн шалгалтаас гадна дүгнэлт хийх чадвар болоод хариу үйлдлийг хурдан хугацаанд хийх чадвар зэргийг нь тодорхойлдог болжээ.
Учир нь, тус улс өндөр настнуудынхаа тоогоор дээгүүрт ордог ба тэд нь автомашин жолоодох зэрэг өдөр тутмын амьдралд идэвхтэй оролцдог байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)