Цар тахлын улмаас хэдэн сарын турш хаалттай байсан Эрээн хотын Худалдааны бүсийг өчигдрөөс нээжээ. Монгол, Хятадын хилийн ойролцоох тус төвийг хорио цээрийн хатуу хяналт дор нээсэн талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.
2016 онд ашиглалтад оруулсан уг худалдааны төвийг коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор түр хаагаад байсан юм. Тус төвийн нийт эзлэх талбай 100 мянган ам.метр ба агуулах, ачаа бараа зөөх, буулгах төхөөрөмж, тээвэр ложистикийн хэсгүүдээс бүрддэг байна.
У.Тэргэл