Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын ерөнхий хуралдаан аравдугаар сарын 21-нд эхэлсэн ба өнөөдөр өндөрлөх төлөвтэй байна. Цар тахалтай холбоотойгоор цахимаар болж буй тус хурлаас Монгол Улсыг “саарал” жагсаалтаас гаргах эсэх асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм.
ФАТФ 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг “саарал” жагсаалтад оруулж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчноо сайжруулах үүрэг хүлээсэн орноор бүртгэсэн. Энэ дагуу өнгөрсөн жил манай улс ФАТФ-аас өгсөн техникийн гурав, гүйцэтгэлийн дөрвөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ сарын 14-нд хуралдсан ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хуралдаанаар “саарал” жагсаалтаас гарахыг дэмжээд байгаа билээ.
У.Тэргэл