АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаднын гурван улсын банкинд данстай болохыг тогтоосон ба нэг нь БНХАУ-ын банк байжээ. Энэ тухай мэдээллийг “Нью Йорк Таймс” сонины сэтгүүлчид илрүүлсэн бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төрийнхөө тэргүүнтэй холбоотой санхүүгийн асуудлыг дэлгэн тавьсаар байгаа юм.
Өмнө нь Дональд Трампын 2016, 2017 онд орлогын албан татварт ердөө 750 ам.доллар төлснийг баримтаар дэлгэсэн билээ. Дональд Трампын төлөөлөгч дээрх данснууд нь тухайн үед Азийн зочид буудлын бизнесийг сонирхож байсантай холбоотой хэмээн тайлбарласан байна.
Дональд Трампын эзэмшдэг зочид буудлын сүлжээ хамгийн сүүлд 2018 онд Хятадад татвар төлсөн бөгөөд тус улсад байр сууриа олж авахыг зорьж байсан ба 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлүүлсний дараа түүний төслүүд хэсэг ажилласаар ирсэн байдаг.
Энэ талаар өмгөөлөгч Алан Гартен нь “Д.Трамп Хятадын нутаг дэвсгэрт бизнесээ хөгжүүлэх төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ 2015 оноос компанийн БНХАУ дахь үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Түүнээс хойш идэвхгүй байгаа” гэжээ.
Сэтгэгдэл (1)